Бүргэдийн баяр энэ амралтын өдрүүдэд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Бүргэдийн баяр-2026арга хэмжээг энэ жил өргөжүүлж, “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгож ирэх гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр наадам өдөр бүр 11:00–18:00 цагийн хооронд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болох юм. Мөн энэ жилийн онцлог нь олон орны бүргэдчид уригдан ирж оролцохоороо онцлогтой. Арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд казах түмний бүргэдээр ан хийх соёл, ахуй, зан заншлыг сэргээх, залуу үед өвлүүлэх, олон улсад сурталчлах зорилготой юм.

Наадмын үеэр бүргэдчдийн ур чадварын тэмцээн, морин дээрээс бүргэд дуудуулах үзүүлбэр, үндэсний хувцас, гар урлалын танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ болох аж. Мөн дотоод, гадаадын жуулчдад зориулсан соёлын танин мэдэхүйн үйл ажиллагаа ч багтжээ.

Аялал жуулчлалын салбарынхан “Бүргэдийн баяр”-ыг Монголын өвлийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүдийн нэг эвент гэж үздэг бөгөөд нүүдэлчдийн биет бус өвийг дэлхийд сурталчлах ач холбогдолтой хэмээн онцолж байна.

Дээд лигийн улирлын MVP ХЭН болох вэ
Дээд лигийн улирлын MVP ХЭН болох вэ
 
Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!