Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХБ Япон Улсын гадаад худалдааг дэмжих агентлаг JETRO-тай хамтран Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалтыг зохион байгууллаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Худалдаа, Хөгжлийн Банк нь олон улсын шилдэг банкны хувьд Япон улсын санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Энэ удаа бид Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-тай хамтран Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтаар JETRO-с зохион байгуулж буй “Business Mission” хөтөлбөрийн хүрээнд МУ-ын зах зээлд сонирхолтой Япон улсын хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөгчид ирж оролцсон ба ХХБ-ны харилцагч байгууллагууд болон бусад төлөөллүүдтэй олон талт уулзалт, семинар хийгээд байна.

Монгол Улсын арилжааны банкуудаас Япон Улсын Токио хотод өөрсдийн төлөөлөгчийн газартай цорын ганц банкны хувьд Худалдаа, Хөгжлийн Банк нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүүгийн гүүр нь болох чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэн.

Цаашид ч бид Япон–Монголын бизнесийн харилцааг өргөжүүлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилттой ажиллахаа илэрхийлж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.