ХЭҮК: Орон нутаг дахь хүний эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж хүний эрхийг хангах, хамгаална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших, Ажлын алба, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх Иргэний зөвлөлийн гишүүд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай уулзав.

Уулзалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны онцлог, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг сайжруулах асуудлаар ярилцаж, Комиссын гишүүний 2026 оны 07/12 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд, Хэнтий аймаг уг зөвлөмжийн дагуу Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулан ажиллаж буйг онцлов.

Мөн ажлын хэсэг аймгийн шүүх шинжилгээний хэлтэс, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай уулзаж орон нутаг дахь хүний эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өглөө.

“Passion UA”  өнөөдөр хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ
“Passion UA” өнөөдөр хожигдвол тэмцээнээ өндөрлүүлнэ
 
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!