“2 сая гаруй иргэний хувийн мэдээлэл Ардчилсан намд СЕХ-ноос 2024 оны 5-р сард ирсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

АН цахим сайтдаа иргэдийн хувийн нууц мэдээллийг дур мэдэн зөвшөөрөлгүй байршуулсан асуудал үүссэн. Тодруулбал, тус намын An.mn сайтын "Бүртгүүлэх" хэсэгт хэн нэгний регистрийн дугаарыг оруулбал, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллүүд гарч ирж байв.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан тайлбар өгөхдөө "2 сая гаруй иргэний овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг зэрэг мэдээлэл Ардчилсан намд СЕХ-ноос 2024 оны 5-р сард ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ын дагуу тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын 5 агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог.

Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан учраас түр хугацаанд энэ мэдээллийг хязгаарласан" гэв.

21 настай эмэгтэй цахимд нийтэлсэн танилынх нь бичлэг дээр зохимжгүй эможи дарсан гэх шалтгаанаар 15 настай хүүхдүүдийг зоджээ
21 настай эмэгтэй цахимд нийтэлсэн танилынх нь бичлэг дээр зохимжгүй эможи дарсан гэх шалтгаанаар 15 настай хүүхдүүдийг зоджээ
 
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!