Монголын сагсан бөмбөгийн дээд лиг 2025-2026 оны улирлын шилдгүүдээ маргааш тодруулна. Өнгөрсөн жилийн "MVP" тоглогчийн шагнал багагүй хэл ам дагуулаад амжсан. Улирлын үнэ цэнтэй тоглогч лигийг амжилтаараа тэргүүлсэн гурван багаас тодрох нь тодорхой биз.
Тэгэхээр энэ жилийн гол өрсөлдөөн Эйпсийн Г.Дөлгөөн, М.Өлзий-Орших, Хүлэгүүдийн А.Азбаяр, Б.Барсболд, Найтсын О.Эрдэнэцогт нарын дунд өрнөнө. Г.Өлзий-Оршихын хувьд 2023-2024 оны улирлын "MVP" болж байсан. Энэ улиралд сайн тоглолтоо үзүүлж Эйпс улирлыг амжилтаараа тэргүүлсэн. Г.Дөлгөөний будагтайн талбайн эзэрхэг тоглолт, гоёмсог оролтууд, алсын зайн шидэлтүүд Эйпсийн энэ улирлын амжилтад чухал нөлөөг үзүүлсэн.
"Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаяр лигт тоглосон анхны улиралдаа "Шилдэг шинэ тоглогч" харин өнгөрсөн жил "MVP" болж байсан. Энэ улиралд ч гэсэн хамгаалалт, довтолгоонд жигд сайн тоглолтыг үзүүлсэн. Хүлэгүүдийн залуухан холбогч Б.Барсболд ямар чадамжтай тоглогч гэдгээ олон тоглолтод харуулсан. Тэр ч утгаараа энэ шагналын төлөө өрсөлдөөнд орж ирсэн байх.
Найтсын О.Эрдэнэцогтод өнгөрсөн жилийн "MVP" шагнал очоогүйд олон хүн гайхсан. Харин ард түмний "MVP" гэж дуудагдах түүний хувьд энэ улиралд сайн тоглолтоо дахин үзүүлж чадсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!