SENZU 3.5-4.2 тэрбум төгрөгийн үнэд хүрч, “PASSION UA” багт НЭГДСЭН ҮҮ 

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
3 минут 6 секунд

CS2 цахим спортын 2025 оны шилдэг 20 тамирчны тоонд багтсан анхны Монгол тамирчин Senzu /М.Азбаяр/ “The Mongolz” багийн бүрэлдэхүүнээс гарч Украйны “Passion UA” багт нэгдээд байгаа. Өнгөрөгч оны сүүлийн Major тэмцээний өмнөхөн “The Mongolz” багийн зүгээс тоглогч Senzu-г сэлгээнд шилжүүлж, тэр цагаас хойш түүнийг өөр багт тоглох яриа гарч эхэлсэн. Уг мэдээллийн араас 2025 оны шилдэг 20 тоглогчийн 13 дугаар байрт Senzu жагссан. Senzu-г багтаа нэгтгэх шуугианд хэд хэдэн баг яригдаж байсан ч PASSION UA түүнийг авч чадлаа.

Баттай мэдээллийг авч үзвэл, Senzu loan deal буюу зээлээр “PASSION UA” багт нэгдсэн. Гэрээний заалтад buy option буюу бүрэн худалдаж авах сонголт байгаа. Ойролцоогоор хагас жил буюу 3-5 тэмцээний үр дүнг харгалзан үзэж байж, гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн үг. Харин талуудын зүгээс ямар хэмжээний мөнгөн дүнгээр гэрээлж байгааг албан ёсоор дурдаагүй. HLTV болон бусад сурвалжуудын мэдээлж буйгаар Senzu 1-1.2 сая ам.доллароор “PASSION UA” багт нэгдсэн гэх мэдээллүүд байна. Төгрөгт шилжүүлбэл 3,5-4,2 тэрбум төгрөгийн үнэ хүрсэн гэж хэлж болно.

“Passion UA” багийн хувьд өвөрмөц, хурдан тоглолтоороо олон улсын тавцанд өөрсдийн байр суурийг олсон. Багийн удирдлагуудын зүгээс Senzu-гийн зоримог, өөртөө итгэлтэй тоглолт багийн амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа гэнэ.

CS2 цахим спортын хувьд дэлхийн шилдэг тоглогчид нэг сая ам.доллар давсан гэрээг үзэглэдэг. Одоогийн байдлаар mONESY G2 багаас “Team Falcons” баг руу 2-2,5 сая доллароор шилжсэн гэсэн албан ёсны дүн байдаг.

Senzu “The Mongolz” багийн бүрэлдэхүүнд 2023 оны есдүгээр сард албан ёсоор нэгдсэн байдаг. Тэр цагаас хойш амжилтаа ахиулсаар өнгөрөгч 2025 онд өндөр амжилтыг үзүүлсэн. Тэдний хувьд анхны Major тэмцээндээ финалдаж, S Tier түвшний тэмцээнд анх удаа аваргалсан. Үүгээр зогсохгүй оролцсон тэмцээн бүрдээ хасагдах шатанд шалгарч дэлхийн болон HLTV чансааг тэргүүлсэн байдаг.

“PASSION UA” багийн хувьд дэлхийн чансаагаар 20 дугаар байрт жагсаж байна. Бүрэлдэхүүнд JT, KVEM. Nicx, Try, Senzu нар багтаад байгаа. Шинэ бүрэлдэхүүн “ESL Pro League Season” тэмцээний нэгдүгээр шатнаас тоглолтоо эхлүүлнэ. Энэхүү тэмцээнд “The Mongolz” баг хоёрдугаар шатнаас оролцох юм.

Ж.Бат-Эрдэнэ: Бид жагсаалтын болон залуу гишүүд рүүгээ их дайраад байна
Ж.Бат-Эрдэнэ: Бид жагсаалтын болон залуу гишүүд рүүгээ их дайраад байна
 
Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
Өнгөрсөн онд Монгол Улс 637.9 сая ам.долларын 8846.4 мян.тн төмрийн хүдэр экспортолжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!