
Украйны “Passion UA” багт нэгдээд байгаа 2025 оны шилдэг 20 тамирчны тоонд багтсан анхны Монгол тамирчин Senzu /М.Азбаяр/ дэбют тоглолтоо “Team Liquid” багийн эсрэг хийхээр боллоо.
“ESL Pro League Season” тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд гуравдугаар сарын 1-ээс эхэлнэ. Уг тэмцээний эхний шатанд 16 баг чансааны дагуу таарч тоглох бөгөөд “Team Liquid” тавдугаар байрт, “Passion UA” 12 дугаар байрт жагссанаар оноолтоор таарчээ. Нэгдүгээр шатнаас эхний наймд шалгарсан багууд тэмцээний хоёрдугаар шатанд оролцох эрхээ авна.
Уг тэмцээнд “The Mongolz” баг хоёрдугаар шатнаас оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!