Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн “Шинэ цэвэрлэх манай намын гавьяа“ гээд жиргэж байна. Ийм биеэ үнэлэгч өвгөд манай дарга нараас зардал авч амьдардаг“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Хотын дарга Х.Нямбаатар шинэ цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар тайлбар хийж, зарим хүмүүст хариу өглөө. Тэрбээр цахим хуудаснаа "Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гм үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр бх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус "МСS"-ийн үйлдвэрт нийлүүлж чадахгүй уг үйлдвэр ажиллахгүй.

Хоёрт, лаг хатаах, шатаах үйлдвэр Монгол Улсад нэг ч ширхэг бхгүй. УБ, 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж бгаа. Бас туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргэнэ. Бас үйлдвэрүүд урьдчилсэн цэвэрлэх барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй.

Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана. Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ. Ийм биеэ үнэлэгч өвгөд бас манай дарга нараас зардал авч амьдарна. Долооно. Гадаадад зугаална. Харахаар өрөвдөөд бдагийн зайлуул. Ихэвчлэн дурсамжаараа амьдарна. Мэдэмхийрнэ. Бурхан өршөөг тэднийг" гэжээ.

Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ
Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.