Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй тус компанийн төлөөллийг /2025.09.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурав.

ТАНИЛЦ: “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу үйлчилж буй нийтийн тээврийн үнэ болон цагийн хуваарь
ТАНИЛЦ: “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу үйлчилж буй нийтийн тээврийн үнэ болон цагийн хуваарь
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.