Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаадын их, дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоон сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө", "Гадаадын их, дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Виз нь зөвхөн тухайн улсын албан ёсны консул, элчин сайдын яамны шугамаар олгогддог тул иргэд, эцэг эхчүүд та бүхэн “Виз гаргаж өгнө", "Их, дээд сургуульд зуучилж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулсан байгууллагыг албан ёсны хөтөлбөртэй, компани мөн эсэхийг шалгах, хувь хүнд хандахгүй байх, урьдчилан төлбөр шилжүүлэхгүй байж, сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод эхэллээ
“Монгол-Хятадын V экспо” Хөх хотод эхэллээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.