Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын Архангайн Цэнхэрт зохион байгуулсан УЛС ТӨРИЙН уулзалтад оролцсон гишүүдийн нэрс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Бид өнгөрсөн бямба гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр бүхий 20 гаруй гишүүнтэй орон нутагт ажлын бус, улс төрийн уулзалт хийсэн талаар мэдээлсэн билээ.

Тухайн үед уулзалтад оролцсон гишүүдийн нэрс тодорхой бус байсан бөгөөд парламентад анх удаа болон жагсаалтаар сонгогдсон гишүүд байсан талаар эх сурвалж мэдээлж байсан юм.

Тэгвэл Архангай аймгийн Цэнхэрийн амралтад болсон уг дээд түвшний уулзалтад оролцсон гишүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар очсон аж. Мөн хамгийн сонирхолтой нь, уулзалтад Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очсон гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байна.

Хэсэг хугацаанд нам жим байсан улс төр МАН, АН-ын даргын сунгаа болон 2026 оны төсөв зэрэг асуудлуудаар эргэн сэргээд байна. Иймд дээрх уулзалт ч эдгээр асуудлуудаар өрнөсөн аж.

Гал унтраах техник спортын ДАШТ-ий Ерөнхий шүүгчээр хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна
Гал унтраах техник спортын ДАШТ-ий Ерөнхий шүүгчээр хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна
 
Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байгаа гэв
Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байгаа гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.