Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьтны хүрээлэнгийн тураалд орсон арслангийн зураг хүмүүсийн дургүйцлийг хүргэлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Суданы амьтны хүрээлэнгийн хүнс тэжээлийн дутагдалд орсон арслангуудын зураг дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж, амьтныг хамгаалах цахим кампанит ажил явагдаж байна.

Тураалд орсон Африкийн таван арсланг Суданы нийслэл Хартум хотын Аль-Кураши паркаас сайн дурын тэмцэгч Осман Сали олжээ.

Осман Сали арслангийн зургийг фэйсбүүк хуудастаа #SudanAnimalRescue гэсэн хаштагийн хамт байрлуулжээ.

“Амьтны хүрээлэнгийн удирдлагуудтай холбогдоход байгаль хамгаалагч нар амьтдын асаргаа, хоол ундны асуудлыг хариуцдаг, гэхдээ одоогоор түр хоол тасраад байгаа. Амьтны хүрээлэнгийн сарын төсөв нэг арсланг долоо ч хоног тэжээж хүрдэггүй” гэж мэдэгдсэн гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Эдийн засаг хямралтай байгаа учир арсланг хэдэн долоо хоног хооллоогүй, эмчлээгүй гэсэн байна.

Зарим арслан биеийн жингийн гуравны нэгээ алдсан, хоёр нь өвчтэй байжээ. Нэг эм арслан Даваа гарагт амиа алдсан гэдгийг APF агентлагт паркийн удирдлагууд хэлжээ.

"Дөрвөн савар" олон улсын амьтныг хамгаалдаг байгууллага Суданы амьтны хүрээлэнгүүдэд шинжилгээ хийж, амьтдыг аврах үйл ажиллагаа явуулахаар болсон байна. 

Одоогоор хэчнээн Африкийн арслан Суданд байгаа нь тодорхойгүй байна. Олон улсын байгаль хамгааллын байгууллагаас Африкийн арсланг “эрсдэлд байгаа” гэж тодорхойлсон байдаг.

1993-2014 оны хооронд арслангийн тоо толгой 43%-иар буурч, ердөө 20 мянга л үлдсэн баримт бий.

Эх сурвалж: Independent 

 

 
Трамп импичмент: Сенатын шүүх хурлын талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?
Трамп импичмент: Сенатын шүүх хурлын талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.