Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп импичмент: Сенатын шүүх хурлын талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 3 секунд

АНУ-ын түүхэнд ердөө гурав дахь удаагаа Ерөнхийлөгч импичментийн шүүх хуралтай нүүр тулах гэж байна.

Шүүх хурлаар Ерөнхийлөгч Дональд Трампийг албан тушаалаас огцруулах боломжтой.

Дональд Трампийн импичментийн асуудлыг ойлгоход танд дараах долоон асуулт тусална:

1.    Импичмент гэж юу вэ?

Төрийн өндөр албан тушаалтанг/ерөнхийлөгч, шүүгч, парламентын гишүүн/ хууль зөрчсөн гэж үзвэл эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг хэлдэг. Эх орноосоо урвах, хээл хахууль авах эсвэл өөр гэмт хэрэг хийх зэрэг үйлдэл ордог байна. 

Төлөөлөгчдийн танхимаас импичментийн хариуцлага тооцсоны дараа Сенатын шүүх хурлаар зөв бурууг нь тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн шүүх хурал юм.

2.      Трампийг юунд буруутгасан бэ?

 Импичментийн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа.

Үндэслэл нэг:

Дональд Трамп 11 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулахын тулд Ардчилсан намын гол өрсөлдөгч Жо Байдены компанийг олон нийтэд нээлттэй шалгахыг Украины засгийн газраас хүссэн. Үүний оронд олон сая долларын цэргийн тусламж Украинд үзүүлэхээр тохирсон буюу эрх мэдлээ урвуулан ашигласан.

Үндэслэл хоёр:

Өнгөрсөн жил импичментийн шүүхийн анхны сонсголд Цагаан ордноос ажилтнуудаа мэдүүлэг өгүүлээгүй. Шаардлагатай нотлох баримт бичгийг өгөхөөс татгалзаж, гол хүмүүсийг нотолгоо өгөхөд саад учруулж, импичментийн шалгалтын үеэр хамтарч ажиллахаас татгалзсан буюу Конгрессын шалгалтын үйл явцад саад учруулсан.

3.      Яагаад Сенатын шүүх хурал хийхээр болсон бэ?

  • 2019 оны наймдугаар сар: Трампийн эсрэг мэдээлэл “шүгэл үлээгч”-ээс ирсэн.
  • 10-12 дугаар сар: Мэдээллийн дагуу АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас сонсгол зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.
  • 12 дугаар сар: Ардчилсан нам олонх байдаг Төлөөлөгчдийн танхимын гишүүд Трампад импичментийн хариуцлага хүлээлгэхээр санал хурааж, дэмжсэн. 
  • 2020 оны нэгдүгээр сар: Трампийн хэргийг шүүх хурал явуулахаар Сенатад шилжүүлсэн. АНУ- Сенат буюу Дээд танхимыг  нам болох Бүгд  удирддаг.  

4.      Сенатын шүүх хурлын үйл явц ямар байх вэ?

Импичментийн нарийн ширийн асуудлын тухайд АНУ-ын Үндсэн хууль үл ялиг бүрхэг. 1868 онд болсон Ерөнхийлөгч Эндрю Жонсоны импичментийн хурал дээр үндэслэн гаргасан ерөнхий дүрмүүд байгаа. Хэрэв үүний дагуу явбал Трамп албан тушаалдаа хэвээр үлдэнэ.

Импичментийн шүүх хурал хийсэн өөр нэгэн Ерөнхийлөгч бол Билл Клинтон. 1999 онд болсон хурлаар Клинтон ч бас албан тушаалдаа үлдсэн.

Шүүх хурлын үйл явц яаж өрнөхийг Сенат дахь Бүгд найрамдах намын тэргүүн Митч Макконнелл болон Ардчилсан намын тэргүүн Чак Шумер нар шийднэ. 

Митч Макконнелл шүүх хурлын үйл явцлыг хурдан байлгаж, гэмт буруугүй гэсэн дүгнэлт гаргахыг хүсч байгаа. Хоёр талд тус бүр 24 цагийн хугацаанд хэргийг танилцуулах боломж олгоно. Трампийн эсрэг нотолгоонууд хүчинтэй эсэх дээр санал хураалт явуулахыг хүсч байгаа юм.

Харин Шумерын зүгээс Макконнеллыг олон нийтэд нотлох баримтыг үзүүлэхгүй санаатай байна гэж үзэн “Америкийн иргэд яг байгаагаар нь л мэдэх болно” гэж хэлжээ.

Түүнчлэн шүүх хурлын танхимаас цахим орчинд ямар нэг мэдээлэл нийтлэхгүй, гаднаас унших материал оруулж ирэхгүй, хурлын үеэр ойр сууж байгаа гишүүнтэй ярихгүй зэрэг дүрэм бий.

Сенатууд Төлөөлөгчдийн танхимын яллагч, Цагаан ордны өмгөөлөгчдийн аль аль талын байр суурийг болон гэрчийн мэдүүлгийг сонсоно. Үүний дараа сенатууд нэг өдрийн хугацаанд эргэцүүлж, дараа нь  Трампийг буруутай эсэх дээр санал хураана.

Сенатын 100 гишүүний гуравны нэг буюу 67 нь дэмжсэн тохиолдолд Трамп огцрох болно. Гэвч Сенатад одоогоор Ардчилсан намын 47 гишүүн, 53 Бүгд найрамдах намын гишүүн байгаа. Трампийн Бүгд найрамдах нам Сенатад олонх суудлыг эзэлдэг тул буруутай гэж дүгнэлт гарах магадлал багатай.

Хэрэв Трамп буруутай гэж шийдвэр гарвал, албан тушаалаас огцорч Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Ерөнхийлөгчийн албан тушаалыг авна.

5.      Гол талууд хэн бэ?

Бүх сенат шүүх хуралд шударга оролцоно гэж тангараг өргөөд байгаа. Шүүх хурлыг АНУ-ын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс удирдаж явуулна.

Ардчилсан намын долоон гишүүн Сенатын яллагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Трампийг өмгөөлж өмнө нь Билл Клинтоны импичментийн шүүх хуралд оролцож байсан Кен Старр, Роберт Рэй прокурор оролцоно.

6.      Трамп нотлох баримтаа өгөх үү?

Трамп Сенатын өмнө өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох боломжтой ч түүний хуульч Чиполлон, Секулов нар шүүх хуралд төлөөлөн ирнэ.

Трампийн зүгээс Жо Байденыг анхны "шүгэл үлээгч"-ийн хамт мэдүүлэг өгөхийг тэсэн ядан хүлээж байгаа. Ардчилсан намын зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон зэрэг хэд хэдэн Цагаан ордны албан хаагчдаар мэдүүлэг өгүүлэх хүсэлтэй байна.

Хэрэв Бүгд найрамдахчуудын хүсэж байгаа шиг шүүх хурал богино болбол ямар ч гэрч мэдүүлэг өгөх боломжгүй болох юм. Хэрэв Сенатын 51 гишүүн дэмжвэл шүүх хуралд гэрчийн мэдүүлэг авна.

Өмнөх Ерөнхийлөгч Клинтоны шүүх хуралд ямар ч гэрч оролцож байгаагүй.

7.      Шүүх хурал хэзээ дуусах вэ?

Цагаан ордноос импичментийн үндэслэлийг Сенатад танилцуулсны дараа(Клинтоны шүүх хуралд энэ үйл явц гурав хоног үргэлжилсэн) ням гарагаас бусад өдөр бүр Сенатын гишүүд хуралдаанд оролцоно. 

Шүүх хурал хэдэн долоо хоног үргэлжлэх магадлалтай ч одоогоор хэдий хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна. Клинтоны шүүх хурал нэг сар үргэлжилсэн. Ардчилсан намынхны зүгээс хоёрдугаар сар гэхэд дуусгахыг зорьж байгаа. 2020 онд Трампийн эсрэг Ерөнхийлөгчид өрсөлдөгчийг сонгох анхан шатны сонгууль болно.  

Эх сурвалж: BBC

 
Г.Батхүү агсны охин Цэлмэг : Бид аавынхаа амийг нэхэх болно
Г.Батхүү агсны охин Цэлмэг : Бид аавынхаа амийг нэхэх болно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.