Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

May be an image of 2 people and textУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн уулзалтад Монгол-Бутаны Парламентын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун Бутаны Хаант Улсын талаас Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хүндэт Куенга тус бүлгийн гишүүн Ринчэн Вангди, Намгай Вангчук, Күензанг Тинлей, Янгчен Ламо нар тус тус оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

May be an image of 5 people, newsroom and text that says 'บ ubn ubn bn U ubn Юy6AИHA? Юy 6AЙHA? Uba U'

2024 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг таван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сард Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын Парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, уулзалтын үр дүн эхнээсээ гарч байгаад талархалтай байгаагаа Монгол-Бутаны Парламентын бүлгийн дэд дарга Б.Баярбаатар яриандаа онцолж байв.

Мөн тэрээр цаашдаа хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, сайн туршлагыг нутагшуулж ажиллах чухал гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

May be an image of 5 people, newsroom and text

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудын хувьд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж байгаад баяртай байгаагаа уламжилсан.

Түүнчлэн Бутаны Хаант Улс нь дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг улс орны хувьд баримталдаг бодлого, парламентын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодол, байр сууриа илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Монгол-Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар ажилладаг бөгөөд тус бүлэгт А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд багтдаг

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
 
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.