Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг.

Өнөөдрийн байдлаар Лаг шатаах үйлдвэр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843,200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Улмаар лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд СХД-ийн 20 дугаар хороо Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй.

Б.Бат-Эрдэнэ: Бодлогын яам бодлогоо хамгаалж, цаг уурынхнаа цомхотгох биш харин ч нэмэх хэрэгтэй
Б.Бат-Эрдэнэ: Бодлогын яам бодлогоо хамгаалж, цаг уурынхнаа цомхотгох биш харин ч нэмэх хэрэгтэй
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.