
Орон нутгийн цаг уур орчны шинжилгээний төвүүдийн энгийн 171 алба хаагчийг цомхотгосон гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл уг асуудалд ЦУОШГ-ын дарга Э.Баттулга "21 аймгийн цаг уур орчны шинжилгээний төвүүдийн давхардсан орон тоог нэгтгэсэн. Чөлөөлөгдөж байгаа алба хаагчдыг салбартаа сэлгэж, шилжиж ажиллах боломжоор хангахаар яамтай хамтран ажиллаж байна" хэмээсэн саяхан мэдээлсэн байдаг.
Тухайн асуудалд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ "Бодлогын яам бодлогоо хамгаалж, Цаг уурынхнаа цомхотгох биш харин ч нэмэх хэрэгтэй. Ажлын онцлогийг нь тооцохгүй тэгшитгэж цомхотгоно гэдэг бол туйлын буруу. Яам нь хүртэл Уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон байхад энэ салбарыг дэмжих нь зүй ёсны хэрэг" гэв.