Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр зун амрахгүй ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрийн уран бүтээлчид энэ жилээс хуваариа өөрчлөн хоёрдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ амраад зуны турш үзэгчдээ хүлээн авдаг болж байгаа ажээ. 

Өмнө нь тус театр нь Үндэсний их баяр наадмаар уламжлалт тоглолтоо үзэгчдийн хүртээл болгочихоод намар болтол амардаг байв. Харин зуны улиралд ажилладаг болсноор манай улсыг зорин ирдэг жуулчдад үзвэрүүдээ хүргэх, төдийгүй үзвэрийн тоо нэмэгдэх давуу тал бий болно гэж үзжээ.

Улсын Драмын Эрдмийн Театр нь энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь тоглох бөгөөд О.Хүрэлбаатар, Ш.Наранчимэг, Э.Бумхүү нар гоцолно. Энэ тоглолтоос хойш нэг сарын хугацаанд уран бүтээлчид амралтаа авах аж.

Мөн театрийн зүгээс зуны улиралд тоглогдох үзвэрийн тасалбарыг онлайнаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үзэгч та гуравдугаар сарын 07-нд тоглогдох И.Штраусын “Сарьсан багваахай” операттагаас эхлээд зуны улиралд тоглогдох нийт үзвэрийн тасалбараа ticket.mn сайтаар авах боломжтой болжээ.

Хотын дарга асан Э.Бат-үүлийн хоёр сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Хотын дарга асан Э.Бат-үүлийн хоёр сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
 
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.