Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга асан Э.Бат-үүлийн хоёр сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Э.Бат-Үүлд ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалт буюу “гүтгэх” зөрчлөөр хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээлээ. Тодруулбал, түүний бичсэн "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" хэмээх бичвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад шалгуулан хуулийн байгууллагын шалгалтаар түүнийг зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон юм.Тэгвэл Зөрчлийн хуулиар торгосон нь үндэслэлгүй гэж үзсэн хотын дарга асан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг өнөөдөр хэлэлцэн  шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

 

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Харин тэрээр өөрийн твиттер хуудсандаа “Нийслэлийн давахын шүүх ЕТГ-ын дарга З.Энхболдын талд шийдвэр гаргалаа. Намайг 2 сая төгрөгөөр торгосон шийдвэрийг хэвээр үлдээлээ.Би шударга шүүхээр шүүлгэх эрхээ л эдлэхийг хүссэн юм. Ийм эрх үгүй болсныг надаар өргөл барин харууллаа. Нэгэнт шүүхээр шийдвэр гарсан тул төлнө!” гэж бичжээ.

В.Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Оросыг зөв зам руу чиглүүлж магадгүй
В.Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Оросыг зөв зам руу чиглүүлж магадгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц