Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал 126 гишүүний олонх нь дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Санал хураалтад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байхаар шийдэж, санал хураалтын үеэр хуралдааны танхимаас гарсан юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрх ашгийн эрэмбэ дарааллаараа бол эх орон ард түмэн нэгдүгээрт. Тиймээс Ардчилсан нам гаргасан шийдвэртээ нэгдмэл байж, ардчиллаа хамгаалж бас залуусаа сонсож чадлаа. Үнэт зүйл, зарчмынхаа төлөө үргэлж хамтдаа" гэжээ.