Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.05.27) хуралдаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.

Манай улсад 2020 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 эхийн 39.5, 2021 оны байдлаар нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.5, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхдэд 14.7, мөн 2021 оны байдлаар сүрьеэгийн 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 428, 2019 оны байдлаар зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөр нас барах 30-70 насныхны магадлал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүнд 214.7, зам тээврийн ослын шалтгаант нас баралт 10,000 хүнд 21 байжээ. 2022 оноос хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 1,6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байгаа ажээ.

Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.8 хувь нь шээс, бэлгийн, 7.4 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан үзлэг шинжилгээнд нийслэлийн 40,753 хүүхдийн 90, орон нутгийн 38,728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд шүдний цоорол нийслэлийн хүүхдүүдийн 79.3 хувь, орон нутагт 71.0 хувьд, харааны өөрчлөлт нийслэлд 20.4, орон нутагт 15 хувьд нь илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.

Солонгосын үзэсгэлэнт 6 хотыг маш хямдаар үзэх БОЛОМЖ
Солонгосын үзэсгэлэнт 6 хотыг маш хямдаар үзэх БОЛОМЖ
 
“Чингис Хаан” зочид буудалд галын аюулаас сэргийлэх танхимын болон практик сургалт боллоо
“Чингис Хаан” зочид буудалд галын аюулаас сэргийлэх танхимын болон практик сургалт боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!