Ж.Энхбаяр: Улаанбуудайн таримлыг хориглоход УИХ-ын дарга нь өөрөө Их хурлын индэр дээрээс чиглүүлж зохион байгуулж байгаад би гутаж байна, харамсаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн бариад байсан. Гэвч эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын гишүүд хуулийн төслийг унагалаа. Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улсад хортой шийдвэр боллоо" гэх байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн юм.

------------------

Тэрбээр "Цар тахлын сургамж байгаа шүү дээ. Хүнсний хангамж маш ноцтой байдалд байна гэж Үндэсний аюулгүй байдал авч хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБ-ын тэргүүн санаачилж Хүнсний хувьсгал хөдөлгөөний улс орны хэмжээнд өрнүүлж байгааг та бүхэн мэднэ. Үр дүнд нь, Монгол Улсын газар тариалан бүрэн сэргэж, дотооддоо улаанбуудайгаа 100 хувь тариалж, гурилын үйлдвэрүүд дотооддоо үйлдвэрлэдэг болж чадсан юм. Улаанбуудайн тариалалт байх нь мал тэжээлтэй, ган зудын эрсдлээс ангижирч байна гэсэн үг. Газар тариалан хөгжих нь хүнсний үйлдвэрүүд хөгжихийн нэр. Гахай, тахиа, сүүний зэрэг олон эрчимжсэн аж ахуй бий болно. Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар "Атрын IV" аян зарлаж улам бүр эрчимжүүлэх зорилго тавьж буй энэ цаг үед газар тариалангийн суурь болсон үндсэн таримал болсон улаанбуудайн тарималыг тариулахгүй байх бодлогыг Их хурал баталлаа. Дахиад хэлье. Энэ бол Үндэсний эрх ашигаас урвасан үйлдэл гэлээ.

“Оюутолгой“ төсөл дээр 11.1 хувийн хүүтэй 20 орчим тэрбум ам.долларын зээл байгаа гэв
“Оюутолгой“ төсөл дээр 11.1 хувийн хүүтэй 20 орчим тэрбум ам.долларын зээл байгаа гэв
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!