ДЭМБ-ын мэдээлснээр, улаан бурханы хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн хурдан тархалт Конгод бүртгэгджээ. Конгод сүүлийн 15 сарын хугацаанд улаан бурханы улмаас нас барсан хүний тоо “Эбола” вирусний халдварын улмаас нас барсан хүний тооноос хоёр дахин их хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Конгын Засгийн газар, ДЭМБ хамтран 800 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах зорилгоор яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч дэд бүтцийн хөгжил сул байгаа хийгээд эрүүл мэндийн төвүүд халдлагад өртсөнтэй холбоотойгоор өвчний тархалтыг зогсооход хүндрэл учирчээ.
Конгод 4 сая хүүхдийг вакцинжуулалтад хамруулсан боловч энэ тоо нь тус улсын нийт хүүхдийн тэн хагасаас бага хувьтай тэнцэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Түүнчлэн улаан бурхны халдвар авсан хүүхдүүдийн дийлэнхийг 1 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж.