2002 оноос эхлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.
"Бөртө чоно-2018" ёслолын "Шилдгийн шилдэг тамирчин"-аар Монголын эмэгтэй боксчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн амжилтаар ОУХМ М.Нандинцэцэг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон юм.