УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр "Ноорог"-ийн залууст холбогдох асуудал ямар шатанд яваа талаарх УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Мөрдөн шалгах ажиллагаа нь үргэлжилж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.
Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж "Ноорог" медиагийн залуусаас мэдүүлэг авахаар саатуулсан байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн.
Энэ дагуу шүүхээс "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй" гэж үзэн, А.О-д 2025 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!