Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Хэвлэл мэдээллийн байгууллагад ЗГ-ын Хэвлэл мэдээллийн алба гэх мэт хэвлэлийн төлөөлөгч нар орохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн байгууллагууд дэргэдээ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛГҮЙ БАЙХ асуудал орж ирж байна. Тэгэхээр ЗГ, УИХ, яам, агентлагууд Хэвлэл мэдээллийн албагүй болно гэсэн үг үү" гэж асуув.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариулахдаа "Хэвлэл мэдээллийн байгууллагад редакцтайгаар үйл ажиллагаа явуулдаг сонин, сэтгүүл, радио, телевиз, сайт зэрэг ХМХ эзэмшдэг хуулийн этгээд тооцогдоно.

ЗГ-ын Хэвлэл мэдээллийн алба гэх мэт хэвлэлийн төлөөлөгч нар орохгүй" гэсэн юм.

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт дахин шинжээч томилно
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт дахин шинжээч томилно
 
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.