Хаврын улирал ирж, байгаль дэлхий сэргэж байгаа ч иргэдийн дунд ядралт, хууч өвчлөл ихсэх нь бий. Учир нь өвлийн урт, хатуу улирлыг туулж, бие махбодийн дархлаа суларсан тул өдрийн цагаар иргэд ядрах, эрч хүч сулрах, нойрмоглох мэдрэмжтэй байх нь элбэг. Түүнчлэн цаг агаар тогтворгүй, өвөл хөлдсөн байсан бохирдлууд хайлж амьсгалын замд нэвтрэн орсноор өвчлөл үүсэх нэгэн томоохон шалтгаан болдог. Хаврын улиралд томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын халдварууд, гэдэсний халдварт өвчнүүд, харшлын гаралтай өвчлөлүүд ба арьсны халдварууд, сүрьеэ, элэгний В, С вирусийн идэвхжил гэх зэрэг архаг халдваруудын сэдрэл ихэсдэг байна. Тиймээс хүн бүр хаврын халдвараас хамгаалж, урьдчилан сэргийлэх, хүндрэлийг бууруулах арга замуудыг мэддэг, үүнийгээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь чухал юм. Тэгвэл “ЭНТО фарм” компани уламжлалт “Хаврын халдвараас хамгаалъя” аянаа эхлүүлж, 15 салбар эмийн сангаараа дамжуулан энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэдийн дархлааг дэмжих 250 нэр төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн 10-30 хувийн хямдралтай худалдаалж байгаа аж. Та хайртай дотны хүмүүсээ хаврын халдвараас хамгаалж, урьдчилан сэргийлэх арга замуудыг хэрэгжүүлж, урин цагаа энх угтахыг тус эмийн сангийнхан уриалж байгаа юм.
Хаврын халдваруудаас хэрхэн сэргийлэх вэ?
-Зөв хооллолт, амин дэм, эрдэс бодис болон пробиотик хэрэглэх замаар бие махбодийн үндсэн дархлаагаа дэмжих
-Гарын ариун цэвэр тогтмол сахиж, тогтмол угаах, ариутгах
-Олон нийтийн газраар явахдаа маск зүүх, өөр хоорондоо хэт ойрын зайнаас харилцахгүй байх
-Өвдсөн тохиолдолд эмчид хандаж, эмчийн зөвлөсний дагуу эмчилгээгээ заасан цагт нь зөв тун, хэмжээгээр хэрэглэх
-Хайртай дотны хүмүүсээ болон өөрсдийгөө дур мэдэн эмчлэхээс зайлсхийх
“Энто Фарм” эмийн сангийн салбарын байршил харах бол ЭНД дараарай. Линк:
Хямдралтай бүх витаминыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!