Орхон аймаг орон нутгийн онцлогт тохируулан нийгмийн салбарт чиглэсэн багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
“Эрдэнэт хүний хөгжил” уриа бүхий аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил бүлэгт нийгмийн болон хүн амын бүлгийн хөгжлийн талаар олон арга хэмжээ тусгагджээ. Үүний нэг нь өнөөдөр батлагдсан “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” юм.
Тус хөтөлбөр нь хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийн хангах мөн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой.
Дээрх хоёр зорилтын хүрээнд нийт 10 үйл ажиллагаа тусгаж, үзүүлэлт тус бүрийг хэрэгжүүлэх 65 арга хэмжээ төлөвлөжээ. Тухайлбал: ахмад настанд чиглэсэн асаргаа сувилгааны төв байгуулах, гэр бүлд чиглэсэн сэтгэц нийгмийн нөхөн сэргээх төв болон гэр бүлийн цогц төв байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх ажээ.
Мөн хүний нөөцийг дэмжих зорилгоор ганцаар бус багаар нь сургах, судлаач албан хаагчдыг бэлтгэх, байгууллагуудад ISO стандарт нэвтрүүлэх зэрэг томоохон ажлууд тусгагджээ. Хөтөлбөр 2025-2028 оны хугацаанд хэрэгжинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!