Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймаг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн санхүүжилтээр 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр сум “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 2,8 тэрбум төгрөгөөр 150 хүүхдийн цэцэрлэг барьж, ашиглалтад орууллаа. Энэ нь улсын хэмжээнд сум өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьсан анхны бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцолж байна.

Тус аймгийн Баян-Өндөр сум 29 мянган өрх, 100 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол өсөн нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжний асуудал хөндөгдөх болжээ.

Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 2021 оны арванхоёрдугаар сард сумын ИТХ-ын хурлын хуралдаанаар ОНХС-ийн санхүүжилтээр Чандмань багт цэцэрлэг барих шийдвэрийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, 2022 онд барилгын ажлыг эхлүүлсэн байна.

150 хүүхдийн багттаамжтай “Баян-Өндөр” цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сурах тойргийн Чандмань, Найрамдал багийн 2-5 насны хүүхдүүд гэртэйгээ ойр цэцэрлэгт 100 хувь хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж буй аж.

Аймгийн төсвөөс 1.1 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ, гадна тохижилтод шийдвэрлэсэн байна.

Цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт шинээр 27 ажлын байр бий болжээ. Орхон аймаг 2023 онд боловсролынхоо салбарт улс болон орон нутгийн төсвийн 20,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, сургалтын орчин нөхцлийг сайжруулжээ.

ХСҮТ: Говь-Алтай, Увс, Хэнтий зэрэг аймгууд хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна
ХСҮТ: Говь-Алтай, Увс, Хэнтий зэрэг аймгууд хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.