Хунт нуурын цөмөрч “Toyota chaser” маркийн суудлын автомашин живж, жолооч нь амьд гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөлд мөс цөмөрч хоёр иргэн амь насаа алдсан. Иймд мөсөн дээгүүр зорчихгүй байхыг улсын онцгой комисс болон онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт Хунт нуурын мөс цөмөрч "Toyota chaser" маркийн суудлын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр орой 18:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж живсэн автомашиныг өглөө 07:30 цагт татан гаргасан байна. Энэ талаар онцгой байдлын газраас тодруулбал "Хүний амь нас эрсдээгүй. Мөс цөмрөх үед жолооч нь эсэн мэнд гарсан" гэх мэдээллийг өглөө.

Цаг агаар дулаарч гол мөрөн, нуур, цөөрмийн мөсөн бүрхүүл нимгэрч, мөсний зузаан харилцан адилгүй байгаа үед гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхгүй, тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсны хоёр нь хүүхэд байжээ
Осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсны хоёр нь хүүхэд байжээ
 
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!