Засгийн газрын шийдвэрээр Сар шинийн баяраар тав хоног амрахаар болсон. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Даваа, Мягмар, Лхагва гарагийн гурав хоногийн хичээлийг амралтын өдөр нөхөж хичээллэхгүй гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ. Тэрбээр "Цагаан сарын амралтыг хэрхэн сунгах талаар Засгийн газар хуулийн төсөл өргөн барьж Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтын дагуу зохицууллат хийнэ гэж ойлгож байна. Энэ жилийн цагаан сарын амралтыг Засгийн газар гуравдугаар сарын 4, 5, 6-ны өдөр зарласан. Энэ гурав хоногийн амралтыг эдэлнэ. Харин гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Энэ хугацаанд сургууль гурав хоног амрах учраас дотуур байранд байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь гараас гарт хүлээлгэн өгөх чиглэл өгсөн. Янз бүрийн байдлаар Бямба гарагт шууд хичээллэнэ гэх асуудлыг Боловсролын яамнаас мэдэгдээгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!