П.Наранбаяр: Л.Энх-Амгалан сайд аа, ХҮН нам руу, өмнөх сайд руугаа бүх бурууг чихчихээд, өөрөө цэвэр үлдэх гэж байвал тийм юм байхгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилтны болон багш ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч цалингийн систем нь хоёр тогтолцоотой болсон гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбарлан, энэ бол сайд асан П.Наранбаярын алдаа гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр тайлбар хийж "Л.Энх-Амгалан сайд аа, ХҮН нам руу, өмнөх сайд руугаа бүх бурууг чихчихээд, өөрөө цэвэр үлдэх гээд байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү.

Багш, ажилчдын үндсэн суурь цалинг 50 хувиар нэмэгдүүлж чадсан. Энд 93 мянган хүн хамрагдсан" гэлээ.

ЦУОШГ: Агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтэрнэ
ЦУОШГ: Агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтэрнэ
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!