Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний үнэ унаж 102 ам.долларт хүрэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 8 секунд

Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортолж, тонныг нь дунджаар 105 ам.доллар байхаар тооцоолсон. Гэвч дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 150 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр 102 ам.доллар болж буурч, ийнхүү төсөөллөөс доогуур үнэд хүрэв.

Манай улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь болсон нүүрсний үнэ буурснаас болж экспорт саарч байна. Энэ оны нэгдүгээр сарын нийгэм эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 19.5 хувиар буурсан дүнтэй гарав. Тэр дундаа, нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 340.2 сая ам.доллароор буурсан дүнтэй байна. ҮСХ-ны мэдээллээр, манай улс нэгдүгээр сард нүүрсний үнэ нэг тонн тутмыг нь 81 ам.доллароор борлуулсан бол нүүрсний үнэ тонн тутамд 38.1 ам.доллароор буурчээ.

С.Шижирбат: Допингийн шинжилгээ аваад 7 сарын дараа хариу нь гарсан тохиолдол дэлхийд байхгүй. Монголд л ийм юм болж булай боллоо
С.Шижирбат: Допингийн шинжилгээ аваад 7 сарын дараа хариу нь гарсан тохиолдол дэлхийд байхгүй. Монголд л ийм юм болж булай боллоо
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.