МУГТ Б.Сугарсүрэн тэргүүтэй бодибилдингийн дөрвөн тамирчны шинжилгээнээс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн талаар Бодибилдингийн хөгжлийн холбооноос мэдэгдсэн. Тамирчдын нэг болох Б.Сугарсүрэн уг мэдэгдэлийг эрс эсэргүүцсэн.
Тэгвэл спортын тайлбарлагч С.Шижирбат "Гайхалтай юм боллоо шүү. Дэлхийн спортын ертөнцөд допингийн шинжилгээ аваад 7 сарын дараа хариу нь гарсан тохиолдол байхгүй. Монголд л ийм нэгэн юм болж булай боллоо.
2024 оны 7 сард авсан шинжилгээний хариугаа 7 сарын дараа дэлгэж тэнэгтэх юм. Бодигийн холбоо гэж мулгуу гарууд юм аа.
Хэн гэж тамирчдаас илрэх нь хамаагүй, хэнээс ч илэрсэн бай ийм стандартын зөрчлүүдтэй шинжилгээг ямар ч тамирчин хүлээн зөвшөөрөхгүй заргалдах нь ойлгомжтой шүү дээ.
Бас Бодигийнхноос шинжилгээ авах ямар хэрэг байна аа. Угаасаа хатгуулж байж үзүүлэлтээ ахиулдаг, допингоо ил хэрэглэдэг зарладаг болоод удсан, дэлхий даяар нууц биш болсон төрөл шүү дээ.
Утгаа алдсан замбараагүй олон холбоодтой, шинжилгээ авдаггүй шүү дээ. Монголд стеройдыг бие дээрээ туршиж үзээд сайн мэдлэгтэй болсон хэдхэн хүн л байгаа даа.
Допинг гэдэг юмаа ойлготол хугацаа орно оо" гэх тайлбарыг хийлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!