
Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар төсөөлж байгаа бол нүүрсний дундаж үнийг 105 ам.доллар байхаар 2025 оны төсөвт тусгасан. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутам нь 103 ам.доллар болж 2 хувиар буураад байна. Хэдий тавдугаар сард гарснаас хойш уналтад ороод байсан нүүрсний үнэ сэргэж 100 ам.долларт хүрсэн ч сүүлийн өдрүүдэд дахин буурч байна.
Ташрамд дурдахад, 2022 онд нүүрсний үнэ тонн тутам нь 457.82 ам.доллар байсан бол өнөөдөр дунджаар 100-105 ам.долларт хэлбэлзэлж байгаа юм.
