БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор өрсөлдсөн Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 1:40.249 минутын амжилтаар замаа дуусгаж, энэ гараанд дөрөвдүгээр байрт хурдаллаа. Финалын шатанд уралдах боломжгүй болсон ч Азийн өвлийн спортын наадмын шорт трейкийн төрөлд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин болсон билээ.
Б.Гэрэлтуяагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилтаас товч дурдвал, “Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгсийн цом”, тэмцээнээс нийлбэр дүнгээр алт, “Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө, Asian Trophy олон улсын тэмцээнээс хошой хүрэл, “Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Тус наадмын шорт трейкийн төрөлд оролцсон Монголын тамирчдын өрсөлдөөн үүгээр өндөрлөж байгаа ба “Харбин-2025” наадамд Монголын дөрвөн шорт трейкчид өрсөлдлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!