О.Батнайрамдал: Ч.Лодойсамбуу над руу залгах хэрэггүй. Би Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ болон түүний зоригтой хийж буй тэмцэл бодлогыг тууштай дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Ч.Лодойсамбуу над руу залгах хэрэггүй. Би Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ болон түүний зоригтой хийж буй тэмцэл бодлогыг тууштай дэмжинэ" гэжээ.

Тэрбээр дэмжиж буй шалтгаанаа ийн тайлбарлажээ.

Олон арван жил үлгэр шиг ярьдаг байсан ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ Л.Оюун-Эрдэнийн засгийн газар олон нийтэд дэлгэж, цэгцэлсэн. Оюутолгойн луйврын гэрээ болох Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэж чадсан.

Эрдэнэтийн луйвраар авсан 49 хувийг төрийн эзэмшилд буцаан авчирсан. Өнөөдөр энэ үйлдвэр жил бүр 2 их наяд төгрөгийн ашиг, татвар төрд төвлөрүүлж байна.

Нүүрсний хулгайг хамтдаа жагсаж байж илчилсэн. Үүний үр дүнд Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэдэн их наядын далд эдийн засаг ил болж, бидний төсөөлж ч байгаагүй 82 сая тонн нүүрс экспортолж, 8-9 тэрбум ам.доллар оруулж ирээд байна. 1072 хувьцааны өгөөж бодитоор амилж, бидний дансанд орж эхэлсэн. Үүнийг бас л тэр хийсэн.

Олон жил гацсан төслүүдээс үлдсэн ганц том бүтээн байгуулалт бол Гашуунсухайтын төмөр зам. 15 жил гацаасан энэхүү төслийг түүний хамтарсан засгийн газар эцэслэж байна. Энэхүү төмөр замыг олигархийн охин компаниар бус, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор байгуулах ажил дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын түвшинд эцэслэн үзэглэгдэх гэж байна.

Яг эцэслэгдэн зурагдах болохоор засаг унагаах талаар ярьдаг, шоуддаг. Нөгөө л 30 жил угшиж ялзартал ашигласан улс төрийн техник. Одоо бол үгүй шүү.

Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялгийн өгөөжөө олигархи хэд биш, олуулаа эзэн болж хүртэх Үндэсний баялгийн санг мөн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн. "Чингис хаан" Үндэсний баялгийн санг байгуулж, хүн бүрийн нэр дээр хуримтлал үүсэж эхэлсэн. Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой. Шийдэх асуудал маш их байна. Тиймээс ХАМТАРСАН ЗАСГААР ХАМТРАН АЖИЛЛАЖ буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ.

Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахаас би татгалзаж байна. Ч.Лодойсамбуу гишүүн хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм
Б.Уянга: Ерөнхий сайдыг огцруулахаас би татгалзаж байна. Ч.Лодойсамбуу гишүүн хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм
 
ТОДРУУЛГА: Тэмээгээр боодог хийгээгүй. Гулуузаар нь шарсан. Наадмаар хониор хорхог хийдэгтэй л адилхан шүү дээ
ТОДРУУЛГА: Тэмээгээр боодог хийгээгүй. Гулуузаар нь шарсан. Наадмаар хониор хорхог хийдэгтэй л адилхан шүү дээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!