Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаа дэмжих үр дүнтэй аргууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж, хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж, аюулгүй зүйлсийг нэвтрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж өгдөг. Биед аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.

Бидний биеийн секюрити буюу хамгаалалт нь цагаан эсүүд юм. Цагаан эсүүдээс гадна ашигтай бактериуд байдаг. Ашигтай бактериуд хортой бактериудыг биеэс шахан зайлуулах үүрэг гүйцэтгэнэ. Хүний биеийн дархлаа сайн байх тусам хортой бактерууд үржих нөхцөл бүрдэхгүй байх давуу талтай.

Шингэн юм сайн уух хэрэгтэй.

Ус уух нь биед хэрэгцээт шингэнийг нөхөхөөс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Түүнээс гадна амьсгалын зам чийглэг байх нь ханиад, томуунаас сэргийлнэ.

Жимс, ногоо сайн идэх.

Ань, нэрс, чацаргана, хад гэх мэт жимснүүдээ зундаа нөөцөлж авчихаад өвлийн хүйтэн сэрүүн үед гаргаж хэрэглэвэл дархлаа муудахгүй. Дээрх жимснүүдээ буцалгаж хэрэглэх нь зохисгүй. Харин органикаар нь хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Сүү, цагаан идээг сайн хэрэглэх.

Аарц, тараг, ааруул, сүүг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь амин дэм авч дархлааг маш сайн дэмжиж өгнө.

Халуун хоол идэх

Хүйтний улиралд халуун хоолыг дөрвөөс таван удаа идэх нь илүү зохимжтой.. Хэрвээ боломжгүй гэвэл өдрийн гурав хоолоо иднэ. Үндсэн гурван хоолных нь хоёр нь эсвэл нэг нь махан хоол байж болно. Хамгийн гол нь өдрийн цагтаа өдөртөө авах уургийнхаа хэмжээг сайн авах нь маш чухал харин орой биш.

Тамхи бүү тат.

Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг байна. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирус олшруулах нөхцөлийг бүрдүүлж дархлаа сулруулдаг.

Дасгал хөдөлгөөн

Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гадны халдвараас хамгаалах дархлаа тогтолцооны гол цэргүүд болох эсрэг бие болон цагаан эсийн үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна.

Стресст автахгүй байх

Стресст автахгүй байхыг хичээх нь нь дархлаагаа сулруулахгүй байх нэг арга. Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал эсийг сайжруулдаг. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.

Саримс хэрэглэж занших

Саримсыг хоолондоо байнга хэрэглэж занших. Энэ ургамал хамгийн олон төрлийн бактери устгадаг. Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж байх. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.

Нойроо зөв зохицуулах

Ердийн насанд хүрсэн хүмүүс өдөрт 7–8 цагийн нойрыг авч байх хэрэгтэй.

Витамин Д хэрэглэх

Өдөрт 20 минут биеэ наранд ээх, үхрийн элэг, өндөгний шар, загас зэргээс витамин Д-н хэрэгцээг хангах боломжтой.

Чихрийн хэрэглээгээ багасгах

Бидний идэх дуртай амттанд агуулагддаг элсэн чихэр нь шүд цооролтоос гадна дархлаа сулрах нэг шалтгаан болдог. 100 грамм элсэн чихэр буюу гурван ширхэг лаазтай ундааг уухад цагаан эсийн бактери устгах чадварыг таван цаг хүртэлх хугацаагаар сааруулдаг. Тиймээс хүүхэд, том хүн гээд аль ч насны хүмүүс дархлаагаа хэвийн байлгая гэвэл чихрийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй юм.

 

Гар утасны тоглоом таталтын тоо 45 хувиар өсжээ
Гар утасны тоглоом таталтын тоо 45 хувиар өсжээ
 
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.