Говийн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Говийн бүсийг "Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон ногоон эрчим хүчний дэд бүс" болгон хөгжүүлэхэд дижитал дэд бүтцийг сайжруулах нь чухал юм. Энэ хүрээнд эрчим хүч болон харилцаа холбооны дэд бүтцийг хооронд уялдуулан сайжруулах чиглэлд ажиллаж байна.

Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна. Мөн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна. Өнөөдөр дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувь өсөх таамаг байгаа аж.

Дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байгаа энэ үед Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талаа ашиглан дижитал эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа юм байна.

“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ, Өмнөговь болон Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ
“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ, Өмнөговь болон Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ
 
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!