“ХАРБИН-2025” азийн өвлийн наадамд өрсөлдөх тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам энэ сарын 7-14 нд БНХАУ-ын Харбин хотноо болно. Уг наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол Монголын үндэсний олимпын хороонд боллоо.

Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч Б. Жавхлан, ССАЖЗЯ-ны сайд Ч. Номин, БТСУХ-ны дарга О. Баттулга тэргүүтэй албаны төлөөлөл, шигшээ баг тамирчид оролцов.

29 жилийн дараа хоёр дахь удаагаа Азийн өвлийн наадмыг хүлээн авч буй Харбин хотноо энэ сарын 7-ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.

Өвлийн наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн С.Лүндэг: Хувийн эрүүл мэндийн асуудлаас болж чуулганд сууж чадаагүйдээ хүлцэл өчиж байна
УИХ-ын гишүүн С.Лүндэг: Хувийн эрүүл мэндийн асуудлаас болж чуулганд сууж чадаагүйдээ хүлцэл өчиж байна
 
Т.Мөнхсайхан: Дараа 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ
Т.Мөнхсайхан: Дараа 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!