Уул уурхайн салбарт ажиллах гадаад иргэд нэмэгдсэн бол барилгын салбарт буурсан байна. Тодруулбал, уул уурхай олборлолтын салбарт 657 хүнээр өнгөрсөн жил нэмэгджээ. Энэ нь 41.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин барилгын салбарт ажиллах хүний тоо 21.3 хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд энэ салбар 215 хүнээр буурсан болохыг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ.
Манай улсад ажиллаж буй гадаад ажилчдын боловсролын түвшинг авч үзвэл дийлэнх нь буюу 43.5 хувь нь мэргэжилтэн бол 22.8 хувийг техникч болон туслах, дэд мэргэжилтэн эзэлж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!