“Насны хишиг“-ийг цагаан сарын өмнө олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65 болон түүнээс дээш настай ахмад настанд улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгодог. Энэ жил цагаан сарын баярын өмнөхөн насны хишиг олгоно гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас асуувал, "насны хишиг"-ийг хоёрдугаар сарын 10-15-ны хооронд олгож магадгүй гэх мэдээллийг өглөө. Тус газрын холбогдох албаны мэргэжилтэн “Одоогоор насны хишиг олгох тодорхой хуваарь гараагүй. Хоёрдугаар сарын 10-15-нд олгох тухай яригдаж байна. Сар бүрийн 10-аас халамж, нийгмийн халамжийн тэтгэмж олгох тухай хуваарь гарахад тодорхой болно” гэлээ.

Энэ онд шинээр 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс “Насны хишиг”-т хамрагдана. Хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргах бөгөөд иргэний үнэмлэх, өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай

1072 хувьцааны ногдол ашгийг хоёрдугаар сард олгохыг ТУЗ-өөр шийдвэрлэнэ
1072 хувьцааны ногдол ашгийг хоёрдугаар сард олгохыг ТУЗ-өөр шийдвэрлэнэ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!