"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг гурав хувааж олгохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн оны ногдол ашгийг эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд олгосон бол үлдсэн ногдол ашгийг нэг болон хоёрдугаар сард багтаан олгох тухай мэдээлэл цацагдаад байв.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тодруулахад нэгдүгээр сард ногдол ашиг олгохгүй бололтой. Учир нь ирэх сард санхүүгийн тайлан гарч ТУЗ хуралдсаны дараа үлдэгдэл ногдол ашгийг олгох тухай шийдвэр гарах нь. Харин тайлан болон хурлын тов одоогоор гараагүй байгаа юм байна.
2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3.4 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилсан билээ. Мөн биржийн арилжаагаар 15.3 сая тонн нүүрс борлуулж 1.57 тэрбум ам.долларын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!