Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш хэд хэдэн асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тодруулбал, түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг оросуудаас худалдан авсан асуудалд оролцсон эсэх, мөн “Эй Эс Юу” ХХК-ийн 10 хувийн хувьцааг авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй зэрэг асуудлаар АТГ шалгаж байгаа юм.
Харин тэрбээр шалгагдаж байх хугацаандаа хил давсан тул Интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "2024 оны тавдугаар сараас эхлэн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхээс албадъя гэдэг захирамж нь гараад Интерполын сан руу гарсан гэсэн үг. Сингапур улс Интерполын гишүүн улс. Тэд Интерполын санд бүртгэлтэй байсан учраас Сингапурын талаар манай улсын хилээр ороод ирлээ. Энэ хүнийг /П.Цагааныг/ яах вэ гэж байгаа юм. Бид нэгэнт Интерполоор эрэн сурвалжилж байсан тул хүнээ шилжүүлж авна гэдгээ хүлээж байсан.
Эдгээр хүмүүсийн гэм бурууг хэн ч шүүхгүй. Гэм буруугүй ч байж болно. Гэм буруутай ч болно. Гэхдээ Монголын хуулийн дагуу шалгая, шалгуулаач л гээд байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!