Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын тагнуулын байгуулагатай хамтран ажилласан гэх Д.Нямжавд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжав гэх иргэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийг шилжүүлсэн бөгөөд өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

Сануулахад, уг гэмт хэрэгт холбогдсон Д.Нямжав гэгч нь ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй.

Нэг хоногт автомашин шатсан 3 дуудлага, гэр байшин шатаж байна гэх өгүүлэмжтэй 7 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нэг хоногт автомашин шатсан 3 дуудлага, гэр байшин шатаж байна гэх өгүүлэмжтэй 7 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
 
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.