Онцгой байдлын албанд өнгөрсөн хоногт автомашин шатаж байна гэх өгүүлэмжтэй 3 дуудлага, гэр байшин шатаж байна гэх өгүүлэмжтэй 7 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал,
АВТОМАШИН ШАТСАН ТУХАЙ ДУУДЛАГА:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороонд автомашин байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:39 цагт очиход иргэн Б-ын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:54 цагт очиход иргэн Д-ийн зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Говил багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:53 цагт очиход иргэн Г-ын ачааны автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
ГЭР, БАЙШИН ШАТСАН ТУХАЙ ДУУДЛАГА:
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:42 цагт очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:23 цагт очиход иргэн Э-ны 8х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз болон дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- - Дорнод аймаг, Баян-Уул сум. Бэрх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:43 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Г-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Номгон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчид 1.7 км замыг туулан 01:29 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Хэрлэн сум. 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 05:22 цагт очиход иргэн Б-ны 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
-
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:24 цагт очиход иргэн Н-ийн 5х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!