Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2024.12.23/ хуралдаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мөн Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “2025 онд зохион байгуулагдах МАН-ын XXXI дүгээр их хурлын бэлтгэл ажил, намаас дэвшүүлэх “AGENDA-6” 2.0 хөгжлийн стратеги зорилтын талаар танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Жагсаал, цуглаан хийх, журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихын өмнөх танилцуулга, мэдээллийг хийж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, жилдээ 4,300 орчим хүн эндэж байгаа нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, жилдээ 4,300 орчим хүн эндэж байгаа нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.