Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: “Онтрэ“-гийн гэрээний асуудлыг эцэслэтэл зэсийн АМНАТ-ийн асуудлыг хөндөхгүй байхаар тогтлоо

Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, зэсийн АМНАТ-ийн асуудал хөндөгдөөд буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцжээ.

Улмаар "Онтрэ"-гийн гэрээний асуудлыг эцэслэтэл зэсийн АМНАТ-ийн асуудлыг хөндөхгүй байхаар тогтсон байна.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "МАН-ын бүлгийн хурлаар зэсийн АМНАТ-ийн асуудлаар тусгайлсан танилцуулга хийлээ. Болгоомжилж байр сууриа илэрхийлсэн гишүүдтэйгээ ний нуугүй ярилцаж ойлголцолд хүрлээ.

ЗГ-аас өргөн барьсан "Ашигт малтмалын тухай хууль"-ийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан зэсийн АМНАТ-ийг бууруулах, бусад зэсийн төслүүдээ хөдөлгөх, нэг хөрөнгө оруулагчаас хэт хамааралтай байдлаа бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах байр суурь зөв. Харин энэ өөрчлөлтийг "Онтрэ"-гийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийсний дараа хийе гэсэн зарчмын байр суурьт нэгдлээ" гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан. Бороо орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан. Бороо орохгүй
 
Нийт 57 хохирогчтой “Баганат өргөө“ хотхоны байруудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж бусдад 6.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ