Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн өмчийг зарж борлуулаад, орон байр авч болдог юм уу. Нэг л аюултай сонсогдоод явчихлаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням ХХААХҮЯ Дархан руу нүүсэнтэй холбоотойгоор "Хөдөө, аж ахуйн яамны сангуудын харьяа газар, үл хөдлөх хөрөнгүүдийг зарж, орон сууц болгох асуудал яригдаж байна. Хэзээ ЗГ-ын ийм шийдвэр гарав" гэж асуулт тавьсан бол Сангийн сайд Б.Жавхлан "Дархан руу нүүсэн Хөдөө, аж ахуйн яамны ажилчдыг орон байраар хангах зорилгоор яамны харьяа хэд хэдэн обьектуудыг борлуулах ЗГ-ын шийдвэр гарсан.

Гэхдээ орон сууцыг ажилчдад эзэмшүүлэхгүй. Түр оршин суух боломжоор хангаж байгаа" гэж тайлбарласан бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Төрийн өмчийг зарж борлуулаад, орон байр авч болдог юм болов уу. Нэг л аюултай сонсогдоод явчихлаа" гэх байр суурийг илэрхийлэв.

Б.Энхбаяр: Өвсийг нь Хөдөө аж ахуйн яам, модыг нь Байгаль орчны яам хариуцах гээд байгаа юм уу
Б.Энхбаяр: Өвсийг нь Хөдөө аж ахуйн яам, модыг нь Байгаль орчны яам хариуцах гээд байгаа юм уу
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.