Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ чагнасан гэдэг нь худал. Энэ мэдээллийг ХЭҮК-ын тамгын газрын албан хаагч тараасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-----------------

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг:

-Өнөөдөр цахим орчинд тархсан "ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ тагнаж, чагнасан" гэх мэдээлэл цацагдсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Дээрх асуудлын тухайд ХЭҮК-ын тамгын газрын хоёр албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд оролцох явцад үүссэн маргаантай холбоотой. Үүссэн асуудалтай холбоотойгоор нэг албан хаагч гомдлыг ХЭҮК-ын Тамгын газрын даргад 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан.

Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал байх үндэслэлтэй байна гэж үзээд ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хороонд тухайн маргааныг шилжүүлсэн. 2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндэслэн ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хорооноос нэг албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн. Улмаар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй албан хаагч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өнөөдөр шүүх дээр уг асуудал хянагдаж байгаа" гэв.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах“ төслийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ
“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах“ төслийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа