Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 11-р сарын наймны өдөр батлагдсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжид бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бөгөөд Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороодоос ажлын хэсэг байгуулагдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах хуулийн төсөл боловсруулсан. Тус ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл гишүүдийн дэмжлэг авч чадаагүй.

Иймд 2025 оны төсвийг Засгийн газарт буцаах, хуулийг хүчингүй болгох шийдвэр УИХ-аас гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ" гэв.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөв нь цоо шинэ төсөв биш засварлагдсан төсөв байх учир аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг батлагдахыг хүлээх шаардлагатай" гэдгийг онцлон хэллээ.

Хуулийн төсөлд “Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална" гэж төсөлд тусгасан.

ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.